Үйлчилгээ

 

Бид газар тариалан, уул уурхай болон аж үйлдвэрийн сэлбэг материалын худалдаа борлуулалт болон борлуулалтын дараах үйлчилгээг хэрэглэгчиддээ өөрийн нэрийн болон салбар дэлгүүр, гэрээт дэлгүүрүүдээр үзүүлж байна.

Гидрийн хоолой

Орчин цагийн гидрийн систем нь хэт өндөр даралтад тэсвэртэй резинен хоолой шаардах болсон. И энд И Импорт Трейд ХХК нь дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр гидрийн хоолойнуудыг базаж нийлүүлж байна. Чанартай сайн чанарыг хоолой таны аюулгүй найдвартай ажиллагааны нэг хэсэг болно.

Явах эд анги

Цагаа олсон эд анги шинэчлэлт нь таны техникийн ажлын гүйцэтгэлд амин чухал зүйл юм. Манай компани тус нарийн шалгууруудыг бүрэн хангасан явах эд анги болон сэлбэг хэрэгслийг танд нийлүүлэх болно.

Ремень

Манай компани албан ёсны эрхтэйгээр “Gates belts” импортоор оруулж ирэн худалдаалж байна. Тус ремень нь аж үйлдвэр, авто машин, газар тариалан, уул уурхайн зориулалттай хүч дамжуулах чиглэлээр үйлдвэрлэдэг ба ази тивдээ хамгийн том гэж тооцогддог үйлдвэртэй, 1969 онд байгуулагдсан компани юм. Бүтээгдэхүүн нь олон улсын стандартад нийцсэн, жилдээ 25000 төрлийн 19 сая ремень үйлдвэрлэдэг, дэлхийн 50 гаруй оронд харилцагч байгууллагуудаараа дамжуулан бүтээгдэхүүнээ нийлүүлдэг

Техникийн шүүлтүүр

Манай Baldwin брендийн шүүлтүүр нь таны техникт төгс тохирох дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн юм. Орчин үеийн хөдөлгүүр, гидр болон түлшний систем нь урт удаан хугацаанд үр бүтээмжтэй ажиллуулахын тулд дээд зэргийн хамгаалалт шаардах болсон. Бид таньд тэрхүү хамгаалатад төгс нийцэх бүх төрлийн шүүлтүүрийг нийлүүлж байна.

Хөдөө аж ахуйн газартай харьцах эд анги

Газартай харьцах эд анги нь техникийн бүтээмж болон гүйцэтгэлийг нэмэгдүүлэх зорилготой юм. Манай компани таньд дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн газартай харьцах эд анги (бүх төрлийн ир, лап, хөрөөний ир, хэрээн хошуу) гэх мэтчилэн хөдөө аж ахуйн техникийн хурдан элэгддэг сэлбэгүүдийг санал болгож байна. Тодруулбал: john deere, morris болон khun зэрэг дэлхийд тэргүүлэгч брэндийг үйлдвэрлэгчээс шууд монголдоо нийлүүлж байна.